Мамиашвили: Ижил хүйстэн францчуудын эр хүний ажлыг чеченүүд хийж байна
Энэ сарын 13-19-нд Румыний нийслэлд болж байгаа Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний Францын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн тэр чигээрээ чечень гаралтай залуус байгаа юм.
Адам Бибулатов (61 кг), Хамзат Арсамерзуев (65 кг), Мухаммад-Амин Сангариев (70 кг), Магомед Делиев (74 кг), Рахим Магомадов (86 кг), Адлан Висханов (92 кг) нар зургуулаа Францад өссөн, чечень гаралтай бөхчүүд.

Энэ талаар ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили МАТЧ ТВ-д ярилцлага өгөхдөө “Энэ залуус хэзээ ч ОХУ-ын шигшээ багт орж байгаагүй. Ихэнх нь хүүхэд байхдаа Оросоос явсан хүмүүс.
Магадгүй бөхийн анхны цагаан толгойгоо манайд заалгасан байж магадгүй. Тивийн аваргад оролцоно гэдэг хүчтэй залуус гэсэн үг.
Тэдэнд амжилт хүсье. Франц эрчүүд ижил хүйстнүүдийн жагсаалаар хэсэж, харин тэдний эр хүний ажлыг нь чечень залуус хийж өгч байна” гэж хэлжээ.
Ерөөд онд Чеченьд болсон хоёр дайны үеэр олон мянган чечень иргэд Баруун Европод дүрвэснээс ихэнх нь Францад амьдрах болсон.
Сүүлийн үед Францад бөхийн төрлийн тэмцээний медалийн 80-90 хувийг тэд авч, шигшээ багт ордог болсон билээ.
Эх сурвалж: zindaa.mn