Хохирогч хүүгийн аав: Хүүхдээ өөр дээрээ авна. Одоо хүүгийнхээ төлөө залбирч байна

Гурван настай хүүг хойд эцэг нь хэрцгийгээр зодож, ноцтой гэмтээсэн асуудал нийгмийн анхаарлыг татаж байна.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж эхлээд байна. Харгис эрийн гарт бяцхан үрээ эрэмдэглүүлж, амь насыг нь эрсдэлд оруулсан ээжийг нь ч шалгаж эхэлсэн байна.

Хүү сэхээнд ухаангүй хэвээр, биеийн байдал хүн байгаа юм. Бид хохирогч хүүгийн аавтай холбогдож, уулзах хүсэлт тавьсан ч тэрбээр татгалзав. Харин дараах мэдээллийг бидэнд өглөө.

-Хүүгийн тань биеийн байдал хэр байна вэ?

-Хүндхэн байна.

-Хүүд тань тохиолдсон энэ асуудлаас өмнө хүүхдүүд чинь хүчирхийлэлд өртөж байсан эсэх талаар танд мэдэж байгаа зүйл байна уу. Ер нь та гэмт этгээдийг таньж мэддэг байсан уу?

-Танихгүй. Зургаан настай хүүхэд маань асран хамгаалагчдынхаа асрамжид, аюулгүй газар байгаа.

-Та хүүхдүүдийнхээ ээжтэй холбогдсон уу. Цаашид хэрхэх талаар бодож байна уу?

-Уулзаагүй байна. Харин хүүхдээ өөр дээрээ авна. Одоо хүүгийнхээ төлөө ЗАЛБИРЧ байна. Бидэнд одоо маш хүнд байна. Яг одоо энэ талаар олон юм яримааргүй байна. Цагдагийн байгууллагаас мэдээлэл аваад явчихгүй юу.

Эх сурвалж: www.zuv.mn

LIKE Дарж үзнэ үү