Месси Саудын Арабт хожигдсон гол алдаагаа нэрлэв

Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси багийнхаа ДАШТ-ий хэсгийн эхний тоглолтдоо гаргасан алдааны талаар ярьжээ.

Саудын Арабтай хийсэн тоглолт Лусаил хотын “Lusail Iconic Stadium” цэнгэлдэх хүрээлэнд 88012 үзэгчтэй болж, 1:2 оноогоор Аргентины баг хожигдсон билээ.

“Бид өрсөлдөгч багийнхаа тоглолтыг сайн мэдэж байсан. Гэхдээ яарсан.

Тиймээс тоглолт гараагүй. Маш хурдан гоол оруулсан. Дараа нь манай багийн хэд хэдэн гоолыг тооцоогүй үе ч тохиосон.

Алдаа гаргасан таван минутад хоёр гоол алдаж, зохион байгуулалтгүй болж ирсэн. Үүнд л бид том алдаа гаргалаа” гэж Месси мэдэгджээ.

“Хэдийгээр Саудын Араб нь чансаагаараа энэ ДАШТ-ий сүүлээсээ хоёрт жагсаж байгаа баг ч боломж олговол тэд тоглолт гаргана гэдгийг мэдэж байсан.

Бид тэднийг чадна гэдгийг мэдэж байсан учраас гайхаагүй” гэжээ.

Тоглолтын эхний үед Лионель Месси торгуулийн цохилтоор оноо авсан.

48 дахь минутад Саудын Арабын багийн довтлогч Салех Аль Шехри оноог тэнцүүлж, 53 дахь минутад хагас хамгаалагч Салем Аль Давсари Аргентины хаалганд гоол хийж, багаа ялуулж чадлаа.

Одоо Аргентины баг хэсэгтээ Мексик, Польшийн багтай тоглоно.

Эх сурвалж: zindaa.mn

LIKE Дарж үзнэ үү