БИЧЛЭГ: Катарын шоронд орох анхны балиашгууд

Исламын шашинт Катар улсад ДАШТ эхлээд удаагүй байгаа ч нутгийн иргэд гадаадын балиашгуудыг уламжлал, ёс заншил, хууль дүрэм зөрчсөн гэх шүүмжлэл их гарч байгаа.

Өчигдөр шар айраг худалдаалж байгаа фэнүүдийн зоонд хөгжөөн дэмжигчид цагдаа нарын хооронд бага хэмжээний мөргөлдөөн гарсан.

Гэхдээ элдэв баривчилгаа байхгүй өнгөрсөн билээ.

Тэгвэл Катарын шоронд орох анхны “гэмт хэрэгтэн” өчигдөр тодрох шиг боллоо.

Англи, Ираны тоглолтын дараа “Халифа” цэнгэлдэх хүрээлэнд Английн эмэгтэй хөгжөөн дэмжигч цээж нүцгэлжээ.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Камерын бичлэгт бүсгүйн нүүр царай тун тод гарсан тул Катарын цагдаа нар удахгүй хэн гэдгийг нь тогтоох нь гарцаагүй.

Бүсгүй найз нарын хамт Исламын шашинт орныг доромжилсон хүнд ялд ч унаж магадгүй юм.

Эх сурвалж: zindaa.mn

LIKE Дарж үзнэ үү