“ГОЛОМТ” СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Р.ЦЭДЭНДАМБАА: Манай сургуулийн сурагчдаас хар тугалга, хүнцэл илэрсэн гэх мэдээлэл ирээгүй

Налайх дүүргийн “Голомт” сургуулийн 19 хүүхдээс хордлогын шинж илэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Харин хэвтэн эмчлүүлж буй сурагчдын цуснаас хар тугалга, хүнцэл илэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар тус сургуулийн захирал Р.Цэдэндамбаагаас тодрууллаа.

Тэрбээр “Манай сургуулийн дөрвөн хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Харин Налайх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүүхдийн бие сайжирч эмнэлгээс гарсан.

Эмчлүүлж байгаа хүүхдүүдэд Нийслэлийн эрүүл мэндийн төвөөс тандалт, судалгааны багийнхан очиж шинжилгээ хийсэн.

Шинжилгээний хариу хэзээ гарах нь тодорхойгүй байгаа. Бидэнд сурагчдын цуснаас хар тугалга, хүнцэл илэрсэн гэх мэдээлэл ирээгүй байна” гэлээ.

Эх сурвалж: Ergelt.mn

LIKE Дарж үзнэ үү