АНУ-ын шинжээч: Украинчууд БУТ ЦОХИГДОХОО хүлээж байна

АНУ-ын цэргийн шинжээч, хурандаа асан Дуглас Макгрегор Grayzone-д өгсөн ярилцлагадаа “Украины арми сүйрлийн ирмэг дээр байна. Тэд фронт дээр хэдэн зуун мянган хүнээ алдсан.

Украины эрх баригчид Оросыг ялж байна гэж Барууны ивээн тэтгэгчдээ итгүүлэхээс залхахгүй байна” гэжээ.

АНУ-ын шинжээчийн ярьж буйгаар бодит байдал дээр Украины Зэвсэгт хүчний нөхцөл байдал улам бүр дордсоор байгаа аж.

Тэрбээр “Янз бүрийн найдвартай эх сурвалжаас авсан мэдээллээр Украины Зэвсэгт хүчин ямар ч ялалт байгуулаагүй байгаа.

Тэд 100 мянга гаруй хүнээ алдаж, олон зуун мянган хүн шархадсан. Асар их тоног төхөөрөмжөө алдсан” гэж ярьжээ.

АНУ-ын цэргийн шинжээч, хурандаа асан Дуглас Макгрегор “Украины зэвсэгт хүчин ялахгүй… Тэд одоо бут цохигдохоо хүлээж байна. Оросыг айлгаж чадахгүй” гэж ярьсан байна.

Эх сурвалж: Zindaa.mn

LIKE Дарж үзнэ үү