Олзны орос цэргүүдийг зэрлэгээр ХӨНӨӨЖ БУЙ бичлэг цацагдав

Украины үндсэрхэг үзэлтнүүд зэвсэггүй, газарт хөдөлгөөнгүй хэвтэж буй 10 гаруй орос цэргийг зэрлэгээр буудан хөнөөж буй бичлэг цацагджээ.

Оросын олзлогдсон буюу гар хоосон цэргүүдийг бөөнөөр нь хядаж буй ээлжит цуст бичлэгийн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Хөдөлгөөнгүй хэвтэж буй 10 гаруй орос залууг толгой руу нь шууд буудаж, санаатайгаар дараалан хөнөөсөн явдал нь

Зеленский тэргүүтэй Киевийн өнөөгийн дэглэм болон түүнийг хамгаалж, дэмжиж буй этгээдүүдийн харгис хэрцгий зан авирыг баталж байна.

Украины Зэвсэгт хүчний цэргүүдийн энэ үйлдлийг Киев дайны олзлогдогсдын эрхийг бүх талаар хангадаг боловч эмгэнэлтэй тохиолдол болсон мэтээр харуулах гэж байгаа ч чадахгүй” гэжээ.

Мөн энэ долоо хоногт бууж өгсөн Украины цэргүүд Дайны олзлогдогсодтой харьцах тухай Женевийн конвенцын бүх заалтын дагуу хоригдож байгаа талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Оросын талаас “Украины тал Оросын цэргийн олзлогдогсдыг зэрлэгээр хөнөөсөн нь анхны тохиолдол биш. Энэ бол Украины Зэвсэгт хүчинд байдаг нийтлэг жишиг болсон зүйл.

Киевийн эрх баригчид энэ харгислалыг дэмждэг бөгөөд Барууны ивээн тэтгэгчид нь зориуд анзаардаггүй” гэж мэдэгдэв.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Зеленский болон түүний гар хөл бологсод түүхийн шүүхийн өмнө, Орос, Украины ард түмний өмнө тамлуулж алагдсан олзны цэрэг бүрийн төлөө хариуцлага хүлээх болно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: zindaa.mn

LIKE Дарж үзнэ үү