Д.Буяннэмэх охины ээж: Чатаар харилцдаг байсан хүүгийн ээжийн үгээр л эрлийг зогсоочихлоо

Энэ сарын 04-ний өдрийн 13 цаг орчим Дархан хот дахь гэрээсээ хог хаяна гэж гараад өнөөдрийг хүртэл эргэж ирээгүй, нэг ч удаа ар гэртэйгээ холбогдоогүй байгаа Д.Буяннэмэх охины ар гэртэй дахин холбогдож мэдээлэл авлаа. 

-Баасан гарагт цагдаагийн газраас охиныг олдсон, эрлийг зогсоолоо гэж мэдээлсэн. Харин та бүхэн бямба гарагийн орой хэвлэл мэдээлэлд хандаж, хүүхдээ олоогүй байгаа талаар дахин мэдээллээ. Тэрний хойш ямар нэг сураг сонсов уу?

-Үгүй ээ. Ямар ч сураг сонсоогүй байна. Манай хүүхэд гэрээс гарсан өдрөөс хойш бид нартай нэг ч удаа холбогдоогүй. 

-Самарт явсан гэдэг нь баталгаатай мэдээлэл юмуу?

-Хамт явсан гээд байгаа тэр хүүтэй чатаар харьцдаг байсан юм билээ. Тэгээд эрлийн явцад тэр хүүхдийн ар гэрийг олоод асуухад “Манай нөхөр хүүгээ, тэр охиныг мөн хамаатнуудаа аваад самарт явсан” гэж хэлсэн. Ерөөсөө л энэ үгээр л эрлийг зогсоосон гэж ойлгож байгаа. 

-Та нар цагдаа нараас олоогүй, хараагүй байж эрлийг зогсоосон талаар тодруулж асуусан уу?

-Асуусан. Хүүхдийн нэр хүндийг бодоод гэсэн утгатай үг хэлсэн. 

-Тэр хүүгийн гэр бүлтэй та өөрөө холбогдсон уу?

-Ээжээс нь өчигдөр асуусан чинь мэдэхгүй, мэдэхгүй гэсээр байгаад утсаа тасалсан. Цагдаа утсаа авахгүй л байна. Тэр хүүгийн ээжийн үгээр самарт явсан эсэхэд эргэлзэж байна. Хаагуур явсан, хэзээ явсан гэхээр бүгдийг нь мэдэхгүй гэж байгаа юм чинь. 

-Самарт явж байгаа иргэдийг тухайн орон нутаг нь бүртгэж, гаргадаг гэсэн дээ?

-Мөнгөнморьт сумын нэг удирдах хүнтэй холбогдсон.  Нэг машинтай хүн хоёр хүүхдээ дагуулаад самарт явсан гэж хэлсэн байсан. Тэр хүүгийн аав том машинтай юм билээ. Маргаашнаас ямартай ч цагдаатай уулзаад, ямар нэг тоймтой зүйл хиймээр байна даа.  

Эх сурвалж: Eguur.mn

LIKE Дарж үзнэ үү