Б.Эрдэнэбаяр: Түгжрэлийн үед дуут дохиотой явсан тээврийн хэрэгсэл УИХ-ын даргынх мөн ч, тэр үед Г.Занданшатар дарга ажил дээрээ байсан

Өнгөрсөн баасан гарагт нийслэл даяар замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, тэг зогсолт хийсэн. Түргэний машин ч явах зайгүй түгжирсэн үед төрийн хамгаалалт бүхий машин урсгал сөрөн явсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй.         

Тухайн машин нь төрийн гурван өндөрлөгийн машин, тэр дундаа УИХ-ын дарга Г.Занданшатарын машин гэх мэдээлэл ч цацагдсан. Тэгвэл энэ асуудалтай холбоотой УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяртай холбогдож тодрууллаа.

Тэрбээр “Тухайн тээврийн хэрэгсэл нь УИХ-ын даргын тээврийн хэрэгсэл байсан. Гэхдээ тэр үед Г.Занданшатар дарга Төрийн ордонд ажил дээрээ байсан. Машиныг нь унаж явсан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ярьж байна.

Ер нь УИХ-ын дарга болон төрийн удирдах дээд байгууллагынхан их түгжрэлийн үед дуут дохиотой замын хөдөлгөөнд оролцох явдлыг эрс эсэргүүцэж байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: Ergelt.mn

LIKE Дарж үзнэ үү